Монгол Улсын Өргөмжит консулын газар Монреал хотноо нээгдэв.

Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслолын арга хэмжээ 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монреал хотноо зохион байгуулагдав.

Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан нар болон Монреал хот дахь зарим орны ерөнхий болон өргөмжит консулууд, Кебекийн засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тус мужид аж төрж буй Монгол Улсын иргэдийн төлөөлөл, кебекийн бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
Read more

Honorary Consulate of Mongolia with its seat in Quebec Opened

The opening ceremony of the Honorary consulate of Mongolia with its seat in Quebec province held on March 21, 2017 in Montreal.

The opening ceremony was attended by Ambassador Radnaabazar Altangerel, Deputy Minister for international relations and the Francophonie Mr.Jean-Stéphane Bernard, Mr. Henri-Paul Normandin, city of Montreal Director for International Relations, General and Honorary Consuls of foreign countries, authorities of Government of Quebec, municipality, delegation of Mongolian community in Quebec, business and press delegations.
Read more

Монгол, Канадын харилцаа хамтын ажиллагааны тухай өгүүлсэн сэтгүүлийн тусгай дугаар гарав

Торонто хотноо энэ сарын эхээр чуулсан уул уурхайн олон улсын чуулган (PDAC-2017), Оттава хотод болсон Монгол, Канадын дугуй ширээний 7 дугаар уулзалт болон Канад Улсын 150 жилийн ойд зориулж Оттава дахь ЭСЯ, The Mongolian Observer сэтгүүлийн редакцитай хамтран тус сэтгүүлээр тусгай дугаар хэвлүүлэн гаргаж Торонтод зохиогдсон Монголын форум болон бусад арга хэмжээнд олны хүртээл болгов.

Сэтгүүлд Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг, Канадын Парламентын Сенатын гишүүн Жозеф Дэйгийн мэндчилгээ, Элчин сайд Эд Жэйгэр, Оюу толгой төслийн ТУЗ-ийн дарга, элчин сайд А.Батсүх, Монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын зарим хөрөнгө оруулалттай компаний удирдлагуудын ярилцлага болон Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны түүхийг товч өгүүлсэн материал тавигдав.

Уг дугаар болон сэтгүүлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/themongolianobserver холбоосоор орж авч болно.
Read more

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцож саналаа өгөх Монгол Улсын иргэд иргэний бүртгэлд өмнө нь зохих ёсоор бүрттүүлсэн байх шаардлагатай тул ЭСЯ-нд хандаж иргэний бүртгэлээ хийлгэхийг анхааруулж байна. Иргэний бүртгэл хийлгэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны www.ottawa.embassy.mn цахим хуудаснаас авна уу.
Read more

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналыг Канад Улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдээс 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд Оттава дахь элчин сайдын яамны байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,  

- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай, 

- Оттава дахь элчин сайдын яаманд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ www.ottawa.embassy.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 

Read more

Foreign Minister Ts.Munkh-Orgil meets with Donald Bobiash, Assistant Deputy Minister for Foreign Affairs of Canada

Minister for foreign affairs of Mongolia Ts.Munkh-Orgil received Donald Bobiash, Assitant Deputy Minister for Foreign Affairs of Canada, head of the Mongolia-Canada roundtable meeting, to exchange views on bilateral relations and cooperation between Mongolia and Canada.
Read more

page : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 [29] 30 »