Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 24-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Энэхүү айлчлал нь Канадын Гадаад хэргийн сайдын Монголд хийж буй анхны айлчлал юм. Сайд нар халуун дулаан, ажил хэрэгч хэлэлцээ хийж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд хоёр улсын хооронд тогтсон ойр дотно, өргөжин тэлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн харилцааг дахин нотлов.
Read more

Speech by H.E.MR. Tsahia Elbegdorj, President of Mongolia at Central European University in Budapest
Read more

КАНАДЫН МОНГОЛЧУУД САГСАН БӨМБӨГИЙН АВАРГАА ТОДРУУЛАВ.

Канадын Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Оттава хотноо гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. Канадад аж төрж буй Монголчуудын эв нэгдэл, нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон спортын энэ арга хэмжээнд Ванкувер, Монреаль, Оттава, Торонто хотын баг тамирчид оролцов. Сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар Торонто хотын нэгдүгээр баг шалгарч, шилжин явах цомын эзнээр тодорсон бол Ванкувер, Монреаль хотын баг хоёр, гуравдугаар байрыг тус тус эзлэв. Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин Сайд Р.Алтангэрэл тэмцээнийг нээж, Канад Улсад оршин сууж буй монгол иргэд нэг дор хуран чуулж, спортоор хүч сорин өрсөлдөж буй нь Монгол Улсын иргэд хоорондын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болсныг цохон тэмдэглэв.
Read more

Канад Улсын Дурсгалын өдөр (Дэлхийн I дайнд оролцогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр)-ийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов

Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Алтангэрэл 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тохиодог Дурсгалын өдөр (Дэлхийн I дайнд оролцогсодын дурсгалыг хүндэтгэх өдөр)-ийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож цэцэг өргөв. Хүндэтгэлийн арга хэмжээнд Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон, Их Британийн Эрхэм Дээд гүнж Анне, Канад Улсын Эрхэмсэг ноён Ерөнхий сайд С.Харпер болон албаны бусад хүмүүс оролцов. Түүнчлэн Канад Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар тус арга хэмжээнд оролцож хүндэтгэл үзүүллээ.
Read more

AMBASSADOR RADNAABAZAR ALTANGEREL PAID A COURTESY CALL ON THE HONOURABLE ELIZABETH DOWDESWELL, LIEUTENANT GOVERNOR OF ONTARIO

On December 9th 2014, Ambassador Radnaabazar Altangerel paid a Courtesy Call on the Honourable Elizabeth Dowdeswell, Lieutenant Governor of Ontario. Honourable Lieutenant Governor and the Ambassador spoke on the bilateral relations between the two countries and agreed that there is a great potential for cooperation between Mongolia and Province of Ontario.
Read more

Chairman of the State Great Hural (Parliament) of Mongolia, H.E. Mr. Enkhbold Zandaakhuu, congratulates Senator Pierre Claude Nolin on his recent appointment as the Speaker of the Senate of Canada.

H.E. Mr. Enkhbold Zandaakhuu, Chairman of the State Great Hural (Parliament) of Mongolia sends Letter of Congratulations to The Right Honourable Pierre Claude Nolin, Speaker of the Senate of Canada, on his recent appointment as the Speaker of the Senate of Canada.
Read more

page : «1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 »