Канадчууд эрэлхэг дайчдаа дурсан хүндэтгэв

Канадын ард түмэн эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа ургаж амь эрсэдсэн эрэлхэг дайчдынхаа гэгээн дурсгалыг жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр дурсан хүндэтгэдэг сайхан уламжлалтай. Дурсгалын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ энэ түүхэн өдөр Канад орон даяар өрнөж, дайчдын хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэв. Канадын нийслэл Оттава хотноо дурсгалын ёслол энэ өдрийн 11 цагт эхэлж, Канад Улсын Амбан захирагч ноён Дaвид Жонстон, Канад Улсын Ерөнхий сайд Ж.Трудо тэргүүтэй төр, засгийн удирдлага, ахмад дайчид, залуучууд, цэрэг армийнхан оролцов. Гадаад улс орноос Канад Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар дурсгалын ёслолд, цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.