Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нарын Хамтарсан мэдэгдэл

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 24-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Канадын Гадаад хэргийн сайдын Монголд хийж буй анхны айлчлал юм. Сайд нар халуун дулаан, ажил хэрэгч хэлэлцээ хийж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд хоёр улсын хооронд тогтсон ойр дотно, өргөжин тэлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн харилцааг дахин нотлов. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлаж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурийг агуулсан тогтвортой, эрчимтэй харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улс, Канад Улс хөгжүүлэхээр зорьж ирснийг Сайд нар цохон тэмдэглэв. Түүнчлэн, энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллаж, өнөөгийн харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэх шийдвэрт хүрснээ онцлов. Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улс нь Монгол Улсын чухал Гуравдагч хөрш, Хойд Америк дахь дотно түнш болохыг дахин нотлов. Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Канадын Засгийн газар хоёр талын харилцаанд урт хугацааны ач холбогдол өгч буйг нотлоод Канадын Хөгжлийн тусламж үзүүлэх онцгой орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах шийдвэр саяхан гаргасныг тэмдэглэв. Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагаа Монгол Улсын төрийн алба, түүний дотор байгалийн баялгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдэнэ. Хот байгуулалт, хөдөөгийн хөгжил, шүүхийн шинэчлэл болон цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон салбарт хөгжиж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа Сайд нар илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэвээр болохыг Сайд нар онцлов. Канад Улс нь Монголын тэргүүлэх хөрөнгө оруулагч орнуудын нэг бөгөөд үүний тусгал болж Канадын Засгийн газар “Дэлхийн зах зээл” үйл ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсыг тэргүүлэх чиглэлийн орон хэмээн тодорхойлсон. Гадаад харилцааны сайд нар Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээ сэргэснийг сайшаагаад гэрээг эцэслэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх тогтвортой, тодорхой орчин бүрдүүлэхэд дэмжлэг болно гэдэгт санал нэг байв. Олон улсын тавцанд, Монгол, Канад нь олон улсын нилээдгүй байгууллагын гишүүд юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэгт Монгол Улс гишүүнээр амжилттай элсэх хүчин чармайлтыг Канад Улс тууштай, шийдвэртэй дэмжиж ирсэн. Умард Атлантын Гэрээний Байгууллага болон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн хүрээнд ч Монгол, Канад хоёр түнш орнууд юм. Сайд Ж.Бэйрд Канад Улсаас энх тайван, аюулгүй байдлын зорилгоор Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгтээ түлхүү анхаарч, Канадын Цэргийн сургуулилалт, хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамаар үргэлжлүүлэн үзүүлэхээ дахин тэмдэглэв. Хоёр орны иргэд хоорондын харилцааг дэмжих нь харилцаа урт хугацаанд өргөжин хөгжихөд чухал ач холбогдолтой болохыг Сайд нар онцлов. Боловсролын салбар манай хоёр орны хувьд чухал ач холбогдолтойг дахин нотолж, боловсролын байгууллагууд хооронд тогтсон бүтээлч хамтын ажиллагааг талууд онцлон тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов. Түүнчлэн сайд Л.Болд Канад Улсад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв. Сайд нар өнгөрсөн жил тохиосон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшинд болон хууль тогтоох байгууллагын түвшинд харилцан айлчлалууд хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагаа бэхжсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Joint Statement by Foreign Affairs Ministers of Canada and Mongolia July 24, 2014 - Foreign Affairs Minister John Baird paid an official visit to Mongolia on July 24, 2014, at the invitation of Luvsanvandan Bold, Mongolia’s Minister of Foreign Affairs. This was the first bilateral visit by a Canadian foreign affairs minister to Mongolia. The two ministers had a warm and constructive meeting and reaffirmed the close and growing partnership between the two countries over the past four decades. The ministers emphasized that Canada and Mongolia are intent on building an enduring and intensifying relationship that embraces a set of regional and global security concerns and is based on the shared values of democracy, respect for human rights and the rule of law. They further underscored their resolve that the existing linkages evolve into a comprehensive partnership within which the two countries will continue to work together for peace, security and good global governance. Minister Bold reaffirmed Canada’s status as a key “third neighbour” for Mongolia and an important partner in North America. Minister Baird underlined that the Government of Canada has demonstrated its long-term bilateral commitment by recently designating Mongolia as a country of focus for development assistance. In this context, the goal of this bilateral development cooperation will be to help Mongolia stimulate sustainable economic growth by strengthening public service capacity, particularly the management of natural resources. Both ministers expressed satisfaction with the ongoing cooperation in other areas of mutual interest, in particular Mongolia’s rural and urban development, judicial reform and policing capacity. The two ministers noted that trade and investment continue to be critical elements of the bilateral relationship. Canada is a top-tier investor in Mongolia and, as a reflection of that, the Government of Canada has designated Mongolia as a priority country in its Global Markets Action Plan. The ministers welcomed the renewal of foreign investment promotion and protection agreement (FIPA) negotiations and expressed confidence that a comprehensive accord can be concluded. They agreed that a comprehensive bilateral FIPA will assist in establishing a secure and predictable framework under which bilateral investment ties can grow. On the international stage, Mongolia and Canada share membership in a number of international organizations. Canada has been a strong and consistent supporter of Mongolia’s successful efforts to join such forums as the Organization for Security and Co-operation in Europe. Mongolia and Canada are also partners under NATO though a NATO cooperation agreement with Mongolia and the Community of Democracies. Baird reiterated that Canada will continue to support Mongolia more directly in the area of peace and security under the auspices of Canada’s Military Training and Cooperation Program. Both ministers underscored the significance of promoting people-to-people contacts, which will complement the long-term development of bilateral relations. Emphasizing the importance of education to each country and underlining the fruitful cooperation that exists between educational institutions, both ministers affirmed their commitment to further promoting such cooperation. Furthermore, Minister Bold expressed interest in increasing the number of Mongolians studying in Canada. The ministers noted with satisfaction that last year, the 40th anniversary of the establishment of diplomatic relations between the two countries, was marked by significant strengthening of bilateral cooperation through high-level exchanges and interparliamentary contacts. Déclaration conjointe des ministres des Affaires étrangères du Canada et de la Mongolie Le 24 juillet 2014 - Le ministre des Affaires étrangères John Baird a effectué une visite officielle en Mongolie le 24 juillet 2014, à l’invitation du ministre des Affaires étrangères de la Mongolie, M. Luvsanvandan Bold. Il s’agissait de la première visite bilatérale d’un ministre canadien des Affaires étrangères dans ce pays. Au cours d’un entretien chaleureux et constructif, les deux ministres ont réaffirmé l’importance croissante du partenariat étroit qu’entretiennent les deux pays depuis quatre décennies. Les ministres ont souligné que le Canada et la Mongolie sont résolus à intensifier et à pérenniser leurs relations, lesquelles englobent un ensemble de préoccupations concernant la sécurité régionale et mondiale et reposent sur des valeurs communes comme la démocratie, le respect des droits de la personne et la primauté du droit. Ils ont souligné en outre leur détermination à faire en sorte que les liens existants évoluent vers un partenariat global dans le cadre duquel les deux pays continueront d’œuvrer de concert en faveur de la paix, de la sécurité et de la bonne gouvernance mondiale. Le ministre Bold a réaffirmé le statut du Canada à titre de « troisième voisin » clé de la Mongolie et de partenaire important en Amérique du Nord. Le ministre Baird a souligné de son côté l’engagement bilatéral du gouvernement du Canada envers la Mongolie, ce qu’il a démontré récemment en la désignant comme pays ciblé pour l’aide au développement. Dans ce contexte, la coopération bilatérale au développement visera à aider la Mongolie à atteindre une croissance économique durable en renforçant la capacité de sa fonction publique, particulièrement dans le domaine de la gestion des ressources naturelles. Les deux ministres ont exprimé leur satisfaction à l’égard de la coopération actuelle dans d’autres domaines d’intérêt mutuel, en particulier le développement rural et urbain, la réforme judiciaire et la capacité des services de police de la Mongolie. Les deux ministres ont noté que le commerce et l’investissement demeurent les pivots des relations entre les deux pays. Le Canada est un investisseur important en Mongolie, ce qu’atteste la désignation du pays sur la liste des pays prioritaires dans le Plan d’action sur les marchés mondiaux du gouvernement du Canada. Les ministres ont salué la reprise des négociations d’un accord sur la promotion et la protection des investissements étrangers (APIE) et ont affirmé avoir bon espoir qu’un accord global pourra être conclu. Ils ont convenu qu’un APIE bilatéral global contribuera à l’établissement d’un cadre sûr et prévisible dans lequel les liens bilatéraux en matière d’investissement pourront s’épanouir. Sur la scène internationale, le Canada et la Mongolie sont tous les deux membres de nombreuses organisations internationales. Le Canada a toujours soutenu énergiquement les efforts fructueux de la Mongolie pour devenir membre de diverses tribunes, dont l’Organisation pour la sécurité et la coopération en Europe. Le Canada et la Mongolie sont également des partenaires au sein de l’OTAN dans le cadre d’un accord de coopération de l’OTAN avec la Mongolie et la Communauté des démocraties. Le ministre Baird a réitéré le soutien continu et direct que le Canada offre à la Mongolie dans le domaine de la paix et de la sécurité, sous l’égide du Programme d’instruction et de coopération militaires du Canada. Les deux ministres ont souligné l’importance de favoriser l’établissement de liens interpersonnels qui viendront compléter le développement à long terme des relations bilatérales. Insistant sur l’importance de l’éducation pour chacun des pays et soulignant la coopération fructueuse qui existe entre leurs établissements d’enseignement, les deux ministres ont réaffirmé leur engagement à promouvoir davantage cette coopération. En outre, le ministre Bold s’est dit intéressé à accroître le nombre de Mongols qui viennent étudier au Canada. Les ministres ont noté avec satisfaction que l’année dernière, qui marquait le 40e anniversaire de l’établissement des relations diplomatiques entre les deux pays, a vu un renforcement notable de la coopération bilatérale grâce à des visites de haut niveau et à des échanges interparlementaires.