Элчин сайдын яамны уриалга

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж буй Хүн ам, орон сууцны завсрын тооллого дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Канадад оршин сууж буй Монгол Улсын иргэдээ бүртгэлд өргөнөөр хамруулах нь тэдний хууль ёсны эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, санал, хүсэлтийг нь түргэн шийдвэрлэх, тэдний сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагуудын үйл ажиллагааг нь цаашид дэмжиж ажиллахад нааштай нөлөө үзүүлэх давуу талтай юм. Үндэсний статистикийн хорооны бүртгэлийн http://e-census.nso.mn гэсэн линкээр орж өөрсдийн мэдээллийг бүртгүүлэхийг Элчин сайдын яам дахин уриалж байна.