Хөдөлмөрийн яармаг-2016 зохион байгуулагдана

2016 оны 2 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол-Германы Гүүр ТББ, Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ХБНГУ-ын Олон Улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төвтэй хамтран "Хөдөлмөрийн яармаг-2016"-г Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Төслийн үндсэн зорилго нь
Гадаадад суралцаж төгссөн чадварлаг боловсон хүчнийг эх орондоо эргэн ирэхэд хөшүүрэг өгөх
Эдийн засгийн сорилтын үед ААН, байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчнийг холбох, зуучлах,
Монголын төр, хувийн хэвшлийн бүх салбаруудад тулгарсан чадварлаг хүний нөөцийн хомсдолын асуудлыг нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах замаар шийдвэрлэх,
Эдийн засаг, нийгмийн чухал салбаруудад дутагдаж буй хүний нөөцийн хомсдлыг ул суурьтайгаар таниулах ба хэлэлцэх,
Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдэд мэдээллийн порталуудаар дамжуулан мэдээлэл хүргэх,
Ажил олгогчид болон ажил хайгчдыг нэгэн дээвэр дор уулзуулж, хилийн чанадад төгсөгч, мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах, холбоход оршино.