Элчин сайд Р.Алтангэрэл Торонто хотын Монгол хэлний сургалтад хамрагдаж буй хүүхдүүдэд сурах бичиг гардуулав.

2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас Канад Улсын Торонто хотноо үйл ажиллагаа явуулж буй Монгол хэлний сургалтад хамрагдаж буй хүүхдүүдэд монгол хэл, математекийн багц сурах бичгийг гардуулан өгөв. Торонто хотын Монгол хэлний сургалт нь 2011-2012 оны хичээлийн жилээс ​Онтарио муж дахь Монголчуудын холбооны хүсэлтээр​Торонто​ ​хотын​ ​Сургуулийн​ ​Зөвлөлийн​ ​(Toronto District School Board) Гадаад хэлний ​хөтөлбөрийн​ ​хүрээнд эхэлсэн юм.