Канад Улсын Монреаль хотноо “Мөнх хөх тэнгэрийн Монгол” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр болов.

Канад Улсын Кебек мужийн Монреаль хотноо “Мөнх хөх тэнгэрийн Монгол” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр болов. Жил бүрийн хавар Монреаль хотноо уламжлал болон зохион байгуулагддаг Азийн фестивалийн хүрээнд энэ үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд Кебек мужид зохиогдож буй Монголын соёлын анхны томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог болов. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам “Accès Asie” соёлын байгууллагатай хамтран зохион байгуулж буй энэ үзэсгэлэн нь 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын нүүдлийн уламжлалт соёл, байгалийн үзэсгэлэнт нутаг, өнөөгийн хөгжил цэцэглэлийг илэрхийлсэн гэрэл зурагчин Б.Баяр, А.Гиймэл нарын уран бүтээлээс бүрдсэн байна.