Монгол үндэсний уламжлалт соёл, дүрслэх урлагийг сурталчлан таниулах зорилготойгоор “Монгол урлаг” үзэсгэлэн Канад улсын Торонто, Монтериал, Оттава хотноо 2014 оны 9 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Монгол үндэсний уламжлалт соёл, дүрслэх урлагийг сурталчлан таниулах зорилготойгоор “Монгол урлаг” үзэсгэлэн Канад улсын Торонто, Монтериал, Оттава хотноо 2014 оны 9 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд МУСТА, Зураасан зургийн нэгдлийн тэргүүн, зураач, каллиграфич Л.Амарсанаа, МУСТА, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач О.Энхтайван, Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн тэргүүлэгч, уран барималч Ө. Батжаргал нарын Монголын залуу үеийн шилдэг төлөөлөл болсон 3 уран бүтээлч болон Канадын Калгэри хотоос зураач Т.Гантулга нарын уран зураг, уран баримал, усан будаг, каллиграфийн төрлийн бүтээлүүд тавигдана. Ирсэн зочдод каллиграфаар нэр болон хүссэн үгийг нь бичиж өгөх зэрэг урлагийн үйлчилгээг үзүүлнэ. Та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.