Хүний хөгжлийн мөнгө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхдийн мөнгө”, “Хүний хөгжлийн сангийн мөнгө” хөтөлбөрт Та бүхэн хамрагдах боломжтой. Үүний тулд юуны өмнө Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатай.  
Канад Улсад аж төрж буй Монгол Улсын иргэн “Хүүхдийн мөнгө”, “Хүний хөгжлийн сангийн мөнгө” хөтөлбөрт хамрагдахын тулд дараах баримт, бичгийг бүрдүүлэх ёстой. Үүнд:

1. “Хүний хөгжлийн сангийн мөнгө авах итгэмжлэл”, “Хүүхдийн мөнгө авах итгэмжлэл”-ийн маягтыг  татан авч бөглөх;

2. Канад Улсад ажиллаж, амьдарч байгаа тухай тодорхойлолт
Канад Улсын жолооны үнэмлэх эсвэл Канад Улсад амьдран суугааг нотлох  бусад баримт бичгийг үндэслэн Элчин сайдын яам энэ тодорхойлолтыг олгоно.

3. Тодорхойлолт, Итгэмжлэл авах үйлчилгээний зардал 15.00 CAD төлсөн баримт /зөвхөн Money order эсвэл certified check payable to Embassy of Mongolia/ зэрэг болно.
Дээрх баримт, бичгийг бүрдүүлж Элчин сайдын яаманд авчирч өгөх, эсвэл  баталгаат шуудангаар илгээж болно.

            Элчин сайдын яам Итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газарт цахим хэлбэрээр хүргүүлнэ. Итгэмжлэгдэгч иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж ГХЯ-ны Консулын газраас итгэмжлэлээ авна.
Итгэмжлэлийн хугацаа 1 сараас 3 жил хүртэл байж болно. Харин “Хүүхдийн мөнгө, Хүний хөгжлийн сангийн мөнгө” авах итгэмжлэлийг 3 жил хүртэл хугацаанд үйлдэж болно.