Гадаад паспорт

Канад Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн Элчин сайдын яамаар дамжуулан иргэний гадаад паспорт авч болно. Монгол Улсын иргэний гадаад паспорт шинээр авахад дараах баримт бичгийг бүрдүүлж, Элчин сайдын яаманд өгнө. Үүнд:

  1. Монгрол Улсын иргэний гадаад паспорт олгохыг хүссэн өргөдөл. Өргөдөлдөө Канад Улсад оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хаягаа заавал бичсэн байна;
  2. Монгол Улсын иргэний гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг бөглөж ирүүлэх;  Маягт татаж авах
  3. Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн нүүр болон ар талын хуулбар;
  4. Монгол Улсын иргэний төрсний гэрчилгээний хуулбар;
  5. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 35мм х 45 мм хэмжээтэй 4 хувь өнгөт цээж зураг
  6. Паспортаа алдаж, vрэгдvvлсэн бол тvvнийг магадласан цагдаагийн газрын тодорхойлолт;
  7. Гэмтсэн, паспортын хуудас болон сунгалтын хуудас дууссан эсхүл цаашид ашиглах боломжгvй болсон тохиолдолд уг паспортын эх хувийг, хуулбарын хамт;
  8. Паспортын төлбөрт 50,00 америк доллар бэлнээр;
  9. Урьдчилан төлж, өөрөө хаягласан, баталгаат буцах шуудангийн дугтуй / pre–paid envelope/.

Гадаад паспорт шинээр болон дахин авч байгаа иргэн заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Шинээр паспорт авахад 3-4 сар хvртэлх хугацаа шаардагдахыг анхаарна уу.