Төрснийг бүртгэх

Канад Улсад аж төрж буй Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхдийг Элчин сайдын яам Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгоно. Шинээр төрсөн хүүхдийг төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай. Төрсний гэрчилгээ авахад дараах баримт бичгийг бүрдүүлж Элчин сайдын яаманд өгнө. Үүнд:

  1. Тухайн хүүхдэд төрсний гэрчилгээ олгохыг хүссэн эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл /өргөдөлд эцэг, эх гарын үсгээ зурж, гэрийн хаяг, холбоо барих утсыг бичсэн байна/;
  2. “Шинээр төрсөн хүүхдэд гэрчилгээ авах мэдүүлэг”-ийн маягтыг бөглөн хэвлэж хавсаргана; 
  3. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
  4. Эцэг, эхийн гадаад паспортын хуулбар;
  5. Тухайн хүүхдийн Канад Улсад төрсний гэрчилгээний хуулбар, байхгүй бол эрүүл төрсөн тухай эмнэлгийн бичгийн хуулбар;
  6. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,/гадаад иргэнтэй гэр бүл болсон бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар/;

Эцэг, эх хоёр гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд хүүхдийг эхээр нь овоглох бөгөөд хэрэв эцгээр нь овоглох хүсэлтэй бол эцэг, эх хоёр өөрсдийн биеэр Элчин сайдын яаманд ирж энэ тухай хамтарсан өргөдөл гаргана.
Төрсний гэрчилгээ хүссэн баримт, бичгээ Элчин сайдын яаманд зөвхөн баталгаат шуудангаар ирүүлэх хэрэгтэй. Баримт, бичгээ бүрэн ирүүлэхэд анхаарах хэрэгтэй бөгөөд баримт бичиг дутуу ирүүлсэн тохиолдолд бүртгэл хийхгүй. Бүртгэл хийлгэхийг хүссэн өргөдөл дээрээ эргээд холбоо барих хаяг, утасны дугаар, цахим хаягаа заавал бичсэн байх ёстой. Баталгаат бус шуудангаар илгээсэн баримт, бичиг алдагвал Элчин сайдын яам хариуцахгүй болно.  Буцаан хүргүүлэх баримт бичгийг Элчин сайдын яам тухайн иргэнд зөвхөн баталгаат шуудангаар илгээх тул төлбөрийг нь урьдчилан төлсөн, өөрөө хаягласан, баталгаат буцах дугтуйг хамт ирүүлэхээ мартаж болохгүй.

 

Шинээр төрсөн хүүхдэд гэрчилгээ авах мэдүүлэг

Нэг. Хүүхдийн мэдээлэл:

1

Ургийн овог

 

2

Эцэг /эх-/йн нэр

 

3

Нэр

 

4

Төрсөн огноо /он, сар, өдөр/

 

5

Төрсөн газар /муж, хот/

 

6

Ихэр эсэх /тийм, үгүй/

 

7

Эхийн хэд дэх хүүхэд

 

8

Хүйс /хүү, охин/

 

9

Төрөх үеийн биеийн жин, урт  /гр,см/

 

Хоёр. Эхийн мэдээлэл:

1

Ургийн овог

 

2

Эцэг /эх-/йн нэр

 

3

Нэр

 

4

Яс үндэс

 

5

Боловсролын түвшин

 

6

Иргэний харьяалал

 

7

Хөдөлмөр эрхлэлтийн байдал

 

8

Эрхэлж байгаа ажил

 

9

Регистрийн дугаар

 

10

Холбоо барих утас, и-мэйл хаяг

 

Гурав. Эцгийн мэдээлэл:

1

Ургийн овог

 

2

Эцэг /эх-/йн нэр

 

3

Нэр

 

4

Яс үндэс

 

5

Боловсролын түвшин

 

6

Иргэний харьяалал

 

7

Хөдөлмөр эрхлэлтийн байдал

 

8

Эрхэлж байгаа ажил

 

9

Регистрийн дугаар

 

10

Холбоо барих утас, и-мэйл хаяг

 

Анхааруулга: Маягтын асуултанд заавал бүрэн хариулах ёстой.