Гэрлэлтийг бүртгэх

18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харъяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэж болно.  Канад Улсад аж төрж буй 18 нас хүрсэн Монгол Улсын иргэдийн гэрлэлтийг Элчин сайдын яам бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэлтээ бүртгүүлэх иргэд өөрийн биеэр Элчин сайдын яаманд гэрчийн этгээдүүдийн хамт хүрэлцэн ирж бүртгүүлнэ. Гэрлэхийг хүсэгчид дараах бичиг, баримтуудыг бүрдүүлэн ЭСЯ-нд урьдчилан ирүүлнэ. Үүнд:

  1. Гэр бүл болох тухай гэрлэхийг хүсэгчдийн хамтран гаргасан өргөдөл,
  2. Монгол Улсын иргэний гадаад паспортын эх хувь,
  3. Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн эх хувь,
  4. Гэрлэхийг хүсэгчдийн нэг нь гадаадын иргэн бол тухайн улсын иргэнийн бүртгэлийн баримт бичгийн эх хувь,
  5. Гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тодорхойлолт,
  6. Өмнө нь гэрлэж байгаагүй тухай эсвэл өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын лавлагааны эх хувь,
  7. Гэрлэхийг хүсэгчдийн нэг нь гадаадын иргэн бол өмнө нь гэрлэж байгаагүй тухай эсвэл өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухайн улсын иргэнийн бүртгэлийн байгууллагын тодорхойлолтын эх хувь,
  8. Үйлчилгээний төлбөр 50.00 CAD.
Гэрлэлтээ бүртгүүлэхдээ Элчин сайдын яамны консулын ажилтантай урьдчилан хугацаа тохирох шаардлагатай.