Нас барсны гэрчилгээ

Монгол Улсын иргэн Канад Улсын нутаг дэвсгэр дээр нас барсан бол Элчин сайдын яам дараахь баримт бичгийг үндэслэн нас барсныг бүртгэнэ. Үүнд:

  1. Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа,
  2. Нас барсан тухай шүүх, цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
  3. Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.

Нас барсныг бүртгэхэд нас барсан хүний гадаад паспортын болон иргэний цахим үнэмлэхийн эх хувийг ирүүлэх бөгөөд Элчин сайдын яам эдгээр баримт бичгүүдийг хүчингүй болгоно. Нас барсан хүний төрөл төрөгсөд нь хүсэлт гаргавал тэдгээрт хадгалуулахаар өгч болно.

Шүүхийн шийдвэрээр иргэнийг нас барсан гэж зарласан бол түүний төрөл садан, ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж байсан байгууллагын захиргаа Элчин сайдын яаманд иргэний нас барсныг бүртгүүлнэ.