Итгэмжлэл олгох

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын иргэдийн Итгэмжлэлийг баталгаажуулж илгээнэ.
Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэрээ, хэлцэл буюу Итгэмжлэл баталгаажуулахдаа дараах баримт, бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

1. Итгэмжлэл.
Дараах холбоосоор орж загвар маягтын дагуу итгэмжлэл бичнэ үү.

 Ерөнхий итгэмжлэл

маягт татаж авах

 Орон сууц захиран зарцуулах

маягт татаж авах

 Үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах

маягт татаж авах

 Шүүхэд төлөөлүүлэх

Хариуцагчийг төлөөлөх
Нэхэмжлэгчийг төлөөлөх

маягт татаж авах

 Хадгаламж захиран зарцуулах

маягт татаж авах

 Тэтгэвэрийн итгэмжлэл

маягт татаж авах

 Хүүхэд хилээр авч явах зөвшөөрөл

маягт татаж авах

 Хүүхэд хилээр авч явах итгэмжлэл /Англи хэлээр/

маягт татаж авах

 Хүүхэд хилээр авч явах итгэмжлэл /Англи хэлээр/

маягт татаж авах

2. Иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, /Хэрэв хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигчдийн иргэний үнэмлэхний хуулбар/
3. Үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,
4. Төлбөр төлсөн баримт /зөвхөн money order/,
Үйлчилгээний хураамж: 15 CAD /Нэг хуудас/
Дээрх баримт, бичгүүдийг бүрдүүлж Элчин сайдын яаманд өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ үү.

Итгэмжлэл нь тодорхой хугацаа заасан эсхүл 3 хүртэлх жилээр байж болно. Итгэмжлэл хүлээн авагчийн регистрийн дугаарыг заавал бичсэн байна. Таны итгэмжлэл ажлын 3 өдөрт багтаж Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ. Итгэмжлэгдэгч иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж итгэмжлэлээ авна.