Баримт бичгийн хуулбар, орчуулга баталгаажуулах

Элчин сайдын яам Монгол Улсын иргэний баримт, бичгийн хуулбар болон орчуулгыг баталгаажуулах үйлчилгээ үзүүлнэ. Энэ үйлчилгээг авах хүсэлтэй бол дараах баримт, бичгийг Элчин сайдын яаманд өгнө. Үүнд:

  1. Баримт бичгийн хуулбар, эсвэл орчуулгыг баталгаажуулахыг хүссэн өргөдөл,
  2. Баримт бичгийн эх хувь,
  3. Баримт бичгийн хуулбар, орчуулга
  4. Баримт бичгийг шуудангаар буцаан илгээх бол урьдчилан төлж, өөрөө хаягласан, баталгаат буцах шуудангийн дугтуй / pre–paid envelope/,
  5. Үйлчилгээни зардлыг төлсөн баримт. Төлбөрийг зөвхөн  Money order эсвэл certified check /payable to Embassy of Mongolia/ хэлбэрээр хийнэ.

Иргэний бүртгэлийн баримт бичгийн хуулбар, орчуулга баталгаажуулахад баримт бичиг тутмаас 15,00 CAD үйлчилгээний хураамж авна.