Гадаад паспортын хугацааг сунгах

Канад Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацааг Элчин сайдын яам сунгаж өгнө. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахад дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Гадаад паспорт сунгуулах  хүсэлтээ  илэрхийлсэн өргөдөл. Өргөдөлдөө Канад Улсад оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хаягаа заавал бичсэн байна;
  2. Гадаад паспортын эх хувь,
  3. Төлбөр төлсөн баримт /зөвхөн money order/. Үйлчилгээний хураамж 3 жил – 50 CAD, 5 жил- 70 CAD.

Дээрх материалуудыг бүрдүүлж Элчин сайдын яаманд өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээж болно. Баталгаат шуудангаар илгээх тохиолдолд урьдчилан төлсөн буцах дугтуйгаа өөрийн материалын хамт ирүүлнэ үү.

Гадаад паспортын хүчинтэй хугацааг 5 хүртэл жилийн хугацаагаар сунгах бөгөөд зөвхөн хоёр удаа сунгалт хийгддэг учир паспортоо удаан хугацаанд ашиглахын тулд түүний хүчинтэй хугацааг урт хугацаагаар сунгуулж байхыг зөвлөж байна.