Буцах үнэмлэх

Монгол Улсын иргэн гадаад паспортаа алдсан, үрэгдүүлсэн Монгол Улсын иргэн эх орондоо буцах зайлшгүй тохиолдолд Элчин сайдын яам  Монгол Улсын тухайн иргэнд “Буцах үнэмлэх” /“Travel Document”/ олгоно. Буцах үнэмлэхийг зөвхөн нэг удаа ашиглах бөгөөд зөвхөн Монгол Улсад буцаж орох баримт бичиг юм. Буцах үнэмлэхээр өөр улс оронд зорчих боломжгүй.
Монгол Улсад буцах үнэмлэх авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Буцах үнэмлэх авах үндэслэлээ тайлбарласан өргөдөл. Өргөдөлдөө Канад Улсад оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хаягаа заавал бичсэн байна;
  2. Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн нүүр болон ар талын хуулбар;
  3. Эзэмшиж байсан гадаад паспортын хуулбар /хэрэв байгаа бол/;
  4. Дээрх дурдсан иргэний бүртгэлийн бичиг баримт байхгүй тохиолдолд Иргэний бүртгэлийн ерөнхий газраас тодорхойлолт авч, Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан ирүүлэх;
  5. Монгол Улсын иргэний гадаад паспортаа алдсан, гээсэн тохиолдолд Канадын Цагдаагийн газар эсхүл Цагаачлалын албаны тодорхойлолт авах шаардлагатай;
  6. Буцах үнэмлэх авах хүсэлт гаргасан иргэний 3.5 см х 4.5 см хэмжээтэй хоёр ширхэг өнгөт цээж зураг;
  7. Буцах үнэмлэхийн төлбөр болох 50.00 CAD төлбөрийг зөвхөн  Money order эсвэл certified check /payable to Embassy of Mongolia/ хэлбэрээр хийнэ;
  8. Урьдчилан төлж, өөрөө хаягласан, баталгаат буцах шуудангийн дугтуй / pre–paid envelope/.