Канадад зорчих

Канад Улсад зорчих Монгол Улсын иргэд Канад Улсын виза авах шаардлагатай бөгөөд Канад Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэст визийн хүсэлтээ гаргана.

Канад Улсад зорчих визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.cic.gc.ca, www.canadainternational.gc.ca/china-chine/visas зэрэг цахим хуудаснаас авах боломжтой.

Улаанбаатар хотноо Канадын визийн материал хүлээн авах төв ажилладаг.  Визний материал хүлээн авах төв нь Канадын элчин сайдын яамнаас өгсөн эрхийн дагуу түр оршин суугч,  суралцах, судалгаа, ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон Канад  Улсын Байнгын оршин суугч иргэдийн эргэж орох зөөвшөөрөл хүссэн иргэдийн өргөдлийг гаргахад нь туслалцаа үзүүлдэг байгууллага юм. Визний материал хүлээн авах төв нь нэг цонхны үйлчилгээ болон уртгасан цагийн хувиар ажиллаж, цаг алдах явдал багасгадаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Визний материал хүлээн авах төвийн www.vfsglobal.ca/canada/mongolia цахим хуудсанд хандана уу.