Канадын дээд боловсролын тухай

Канад улс нь боловсролынхоо чансаагаар дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг.

Канадын ерөнхий боловсролын сургууль нь 12 жилийн сургалттай. Франц хэлээр ярьдаг Квэбэк мужид ерөнхий боловсролын сургалт 11 жил бөгөөд дунд сургууль төгссөн хүүхдүүд үргэлжлүүлээд коллежид хоёр жил суралцсаны дараа нь их, дээд сургуульд элсэн орж суралцах эрхтэй болдог.  

Канадыэ их, дээд сургуулиуд 4 жил амжилттай суралцсан бол бакалаврийн диплом олгодог. Магистрийн сургалт 2 жил , докторантурын сургалт 3-4 жил байдаг. Канадын их, дээд сургуулийн нэг семестрийн сургалтын төлбөр гадаадын иргэнд 13000 канад доллар, нэг сарын амьжиргааны дундаж зардал 2000 орчим канад доллар байдаг.

Канадын их, дээд сургуульд гадаадын оюутан суралцах асуудлаар  www.educationau-incanada.ca  цахим хуудаснаас илүү мэдээлэл авч болно.

Канадын Онториа мужийн Торонто хотын Йоркийн их сургууль, Кингстон хотын Хатан хааны их сургууль, Бритиш Колумб мужийн Технологийн дээд сургуулийн Барилга, хүрээлэн буй орчны их сургууль, Бритиш Колумб мужийн Их сургууль, Саскачеван мужийн Хөдөө аж ахуйн их сургууль, Алберта мужийн Их сургууль, Калгари хотын Их сургууль, Нова Скочия мужийн Сант Марийн их сургууль тай Монгол Улсын их, дээд сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд эдгээр сургуульд монголд оюутан суралцах боломжтой.

Дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтанд Канадын 9 их дээд сургууль, шилдэг 500 их дээд сургуульд Канадын 23 их дээд сургууль оржээ.

Дэлхийн шилдэг их дээд сургуулийн жагсаалтанд Канадын их дээд сургуулиуд эрэмблэгдсэн байдал.
Academic Ranking of World Universities 2013

Country Rank
Улсын хэмжээнд

Institution
Их,дээд сургуулиуд

World Rank
Дэлхийн хэмжээнд

1

University of Toronto

28

2

University of British Columbia

40

3

McGill University

58

4

McMaster University

92

5-6

University of Alberta

101-150

5-6

University of Montreal

101-150

7

University of Waterloo

151-200

8-16

Dalhousie University

201-300

8-16

Laval University

201-300

8-16

Queen's University

201-300

8-16

Simon Fraser University

201-300

8-16

The University of Calgary

201-300

8-16

Western University

201-300

8-16

University of Guelph

201-300

8-16

University of Ottawa

201-300

8-16

University of Saskatchewan

201-300

17-18

University of Manitoba

301-400

17-18

University of Victoria

301-400

19-23

Carleton University

401-500

19-23

Concordia University

401-500

19-23

University of Quebec

401-500

19-23

University of Sherbrooke

401-500

19-23

York University

401-500