Канад Улстай бизнес эрхлэх

Канад Улс нь гадаадын ажил хэрэгч хүмүүст бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай нөхцлийг олгодог.

Хэрэв Та Канад Улсад хөрөнгө оруулалт хийх зорилготой бол www.international.gc.ca/investors-investisseurs, канадын импортлогч компаниудын талаарх мэдээллийг www.ic.gc.ca/eic/site/cid-dic.nsf, канадын импорт/экспортын хяналтын талаарх мэдээллийг www.international.gc.ca/controls-controles зэрэг цахим хуудаснаас авч болно. Түүнчлэн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандаж илүү тодорхой мэдээллийг авах боломжтой бөгөөд,  www.tradecommissioner.gc.ca цахим хуудаснаас Монгол Улсад ажиллаж буй Канадын худалдааны төлөөлөгчтэй холбогдож болно.

Монгол Улс Канад Улстай худалдаа, эдийн засгийн асуудлаар дараах баримт бичгүүдийг байгуулсан. 

  • Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, арилжааны тухай Хэлэлцээр

Agreement on Trade and Commerce between the Government of Mongolia and the Government of Canada

  • Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Конвенци

Convention between Mongolia and Canada on Avoidance of double taxation and prevention from fiscal evasion with respect to taxes on income and on capital