Тодорхойлолт авах

Канад Улсад оршин сууж байгаа тодорхойлолт гэж  Канадын холбогдох байгууллагаас гаргаж өгсөн албан ёсны бичиг баримт /ID card,  жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт/ зэргийн аль нэгийг үндэслэн гаргах тодорхойлолт юм. Та энэ тодорхойлолтыг Элчин сайдын яамаар баталгаажуулан авсанаар зөвхөн нийгмийн халамж хүртэхээс гадна бусад шаардлагатай тохиолдолд ашиглах боломжтой юм. Үүний тулд:


1. Канад Улсад ажиллаж, амьдарч байгаа  тухай тодорхойлолтыг загварын дагуу бөглөх /Оршин суугаа тодорхойлолтын маягт татаж авах 

2. Тодорхойлолт авах үйлчилгээний зардал 15.00 CAD төлсөн баримт /зөвхөн Money order эсвэл certified check payable to Embassy of Mongolia/ зэрэг болно.
Дээрх баримт, бичгийг бүрдүүлж Элчин сайдын яаманд авчирч өгөх, эсвэл  баталгаат шуудангаар илгээж болно.