МАНИТОБА МУЖИЙН ШАДАР САЙДТАЙ УУЛЗАВЭСЯ-ын Мэдээ , 2021-11-24![]() Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь Канад Улсын Манитоба мужийн Шадар сайд Келвин Гөертзентэй уулзаж тус мужтай газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, Дорнод, Баянхонгор аймгуудтай харилцаа холбоо тогтоох, харилцан төлөөлөгч солилцох, ноос ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах, албан ёсны айлчлал зэрэг асуудлаар санал солилцов. ![]() ![]() |