БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛ, ДИПЛОМАТ АЛБАНЫ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ МОНГОЛ УЛСААС КАНАД УЛСАД СУУГАА ЭСЯ ХҮЛЭЭН АВАЛТ, ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭСЯ-ын Мэдээ , 2021-12-06

2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бүгд найрамдах улс тунхагласны 97 жил, Дипломат албаны 110 жилийн ойд зориулж Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ хүлээн авалт зохион байгуулав. Уригдан ирсэн Канадын Сенатын гишүүд, Гадаад харилцааны яамны Зүүн Хойд Ази, Далайн орнуудын газрын Ерөнхий захирал, дипломатууд, Оттава дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар болон хамтран ажилладаг байгууллагуудын албаны хүмүүс хүлээн авалтын үеэр зохион байгуулсан Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын гол экспортын бүтээгдэхүүн болох ноолууран бүтээгдэхүүний танилцуулгыг маш таатай хүлээн авсан.
Хүлээн авалтын үеэр Элчин сайд Я.Ариунболд Сенатын гишүүн Петер М.Боэхм, Сенатын гишүүн Виктор О, Гадаад харилцааны яамны Зүүн Хойд Ази, Далайн орнуудын газрын Ерөнхий захирал Уэлдон Эпп нартай Монгол Улсын Канад Улстай хөгжүүлж буй харилцаа хамтын ажиллагааны талаар товч ярилцав.