ХХААХҮЯ, SEMEX УУЛЗАЛТ ХИЙВ

ЭСЯ-ын Мэдээ , 2022-01-21

Монгол-Канадын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурлын мөрөөр ХХААХҮЯ болон Канад Улсын SEMEX хоорондын анхдугаар уулзалтыг цахимаар зохион байгуулав.

SEMEX нь Канадын фермерүүдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан, 80 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолдог, Европ, Америк тивд үрийн үйлдвэртэй тэргүүлэх компани юм. Уулзалтын үеэр SEMEX-ийн мах, сүүний чиглэлийн малын чанар, үүлдэр угсааг сайжруулах Progenesis, Boviteq, Immunity+ технологи, уугуул малын үүлдэр, омгийг үржил селекцийн технологиор гойд ашигт шимтэй болгох хамтын ажиллагааны туршлагын талаар SEMEX-ийн Дэд ерөнхийлөгч М.Маккреди танилцуулав. ХХААХҮЯ-ны МААБХЗГ-аас төрөөс сал аж ахуйн салбарт баримтлах бодлого, малын генетик, удмын сан, эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг танилцуулав.

Генетикийн салбарт хамтран ажиллахад хоёр талын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна. Удаах хурлаар SEMEX генетикийн бүтээгдэхүүнийг импортлох, орон нутагт түгээх, түүнийг хэрэглэх арга ажиллагааны талаар нарийвчлан хэлэлцэхээр тохиров. Газар нутаг, байгаль, эрс тэс цаг агаарын ижил нөхцөлтэй Канад Улсаас малын генетикийн өндөр технологийн бүтээгдэхүүн импортолж нутагшуулах, мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан судалгаа, үржил селекцийн чиглэлээр ажиллах өргөн боломж байна гэж үзэж байна.