Монгол-Канадын худалдаа
Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын худалдаа, арилжааны тухай 1994 оны 6 дугаар 8-ны өдрийн хэлэлцээр нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа боловч тухайн үед талууд ДХБ-ын гишүүн бус байсан, худалдаа эдийн засгийн харилцаа өргөжсөн, харилцааны түвшин өөрчлөгдсөн зэргээс шалтгаалан цөөн нэр төрлийн барааг хамруулан Худалдааны хөнгөлтийн хэлэлцээр (PTA) эсвэл Чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA) байгуулах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй. Монгол Улс, Канад Улс ДХБ-ын гишүүн орны хувьд харилцан Үндэстний нэн тааламжтай нөхцөл, Үндэсний нөхцөл олгодог. Монгол Улс Канадын Хөнгөлөлтийн Ерөнхий схем (GSP)-д 2003 оны 7 сарын 24-ний өдрөөс хамрагдаж байгаа боловч одоог хүртэл ашиглаж чадахгүй байна. Хөнгөлөлтийн Ерөнхий Схемийг ашиглаж чадахгүй байгаа, экспортын хэмжээ, нэр төрөл нэмэгдэхгүй байгаа нь дараах хүчин зүйлсээс шалтгааллдаг. Үүнд: 1. Манай экспортын боломжтой бараа болох 6102, 6104, 6110 бүлгийн сүлжмэл хувцас Хөнгөлөлтийн Ерөнхий схемд ороогүй, Үндэсний нэн тааламжтай тариф 18 хувийн импортын татвар төлж байгаа. Буурай хөгжилтэй орнуудад үзүүлдэг тарифын хөнгөлөлт (LDC tariff rate)-өөр дээрх бүлгийн бараанууд татвараас чөлөөлөгддөг тул манай ноос ноолууран бүтээгдэхүүн Бангладеш зэрэг ноос, ноолуур үйлдвэрлэдэг буурай хөгжилтэй орнуудтай өрсөлдөх чадвар муутай байна. 2. Мөн тарифаас гадны тарифын бус хориг саад монголын экспортод сөрөгөөр нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Үүнд: 3. Газар зүйн байршлын алслагдмал байдлаас шалтгаалан тээвэр, ложистикийн зардал өндөр байна. |