Элчин сайдын яамны 2020 оны зорилт

Монгол Улс Канад Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоож, Монгол Улс ЭСЯ-аа Оттава хотноо 2001 онд, Канад Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотноо 2008 онд тус бүр нээсэн. Энэ үеэс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, ялангуяа сүүлийн жилүүдэд эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, уул уурхайн салбарт эрчимжиж байна.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг тулгуур баримт бичгийг үндэслэн Элчин сайдын яам нь ажиллаж байна.

- Канад Улсад урт болон богино хугацаагаар оршин сууж буй, дамжин өнгөрч буй Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн хүрээнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх,
- Суугаа болон хавсран суугаа орнуудтай хөгжүүлж буй Монгол Улсын худалдаа, бизнез, хөрөнгө оруулалтын харилцааг улам өргөжүүлэх, Гадаад харилцааг эдийн засагжуулах зорилтыг биелүүлэх,
- Монголын түүх, хэл, соёл, уламжлалыг суугаа орондоо сурталчлах, таниулах, мэдээлэл түгээх зэрэг болно.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үйлст Та бүхний оролцоо, санал санаачлага нэн чухал гэдгийг тэмдэглэхийн сацуу манай Элчин сайдын яамны үүд хаалга Та бүхний өмнө үргэлж нээлттэй байгаа гэдгийг тэмдэглэе. Элчин сайдын яам нь иргэд Та бүхэндээ үзүүлэх үйлчилгээгээ улам түргэн шуурхай болгох, мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор өөрийн цахим хуудсыг шинэчлэн аль болох дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсандаа багтаан ажиллахыг зорьж байна.