Иргэний бүртгэл

Нэг. 16 нас хүрсэн эсвэл өмнө нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаагүй Монгол Улсын иргэн Элчин сайдын яаманд хандаж, иргэний бүртгэлд хамрагдана. Иргэний бүртгэлд хамрагдах Монгол Улсын иргэн Элчин сайдын яаманд заавал өөрийн биеэр ирж хурууны хээгээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн авч ирнэ. Үүнд:

1. Төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа,
2. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар,
3. Цахим үнэмлэхний, үйлчилгээний хураамж. /үзэх/

Хоёр. 25, 45 насанд хүрсэн Монгол Улсын иргэд цахим үнэмлэхний сунгалт хийлгэнэ.

Иргэний бүртгэлд хамрагдах Монгол Улсын иргэн Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж хурууны хээгээ өгөх шаардлагатай. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн авч ирнэ. Үүнд:
1. Өмнөх иргэний үнэмлэхний хуулбар, 
2. Төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа,
3. Цахим үнэмлэхний, үйлчилгээний хураамж. /үзэх/

- Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно. 

- Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/ цахим хуудас,  1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. Дунджаар 90 хоногийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэл баталгааждаг. 

- Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараагаар таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн хороо, сумын Засаг даргын тамгын газарт хэвлэгдэн очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авахуулна уу. 
ЭСЯ-аар дамжуулан шинээр гарсан иргэний үнэмлэхээ авах бол төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй.

Жич: Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, 2011 оны 2 дугаар сарын Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын дагуу хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг.