Нас барсны гэрчилгээ

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас  барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

1. Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
2. Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
3. Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт,
4. Нас барсан иргэний төрсний гэрчилгээ,
5. Нас барсан иргэний цахим үнэмлэхний эсхүл гадаад паспортын хуулбар,
6. Нас барсны бүртгэл хийж, үнэмлэх олгосны хураамж /үзэх/