Нотариат

Канад Улсад оршин суугаа Иргэн та өөрийн эрх, хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна. 

Бүрдүүлэх материал: 
Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/, эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт) 
18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гарчилгээний, 16-18 насны хүүхдийн иргэний үнэмлэх /ар, өвөр/-ийн хуулбар   
Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 

Нэмэлт шаардлага, тайлбар:
- Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ. 
- Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 сараас 3 хүртэлх жил байж болно. 
- Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна. 
- Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.  
- Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ. 
- Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна. Итгэмжлэлийг Даваа-Баасан гарагийн 09.00-11.30, 14.00-16.30 цагийн хооронд ГХЯ-ны Консулын газраас авна.     
- Элчин сайдын яамаар хийлгэсэн итгэмжлэлийг Монгол Улсын ГХЯ-ны Консулын газраас хүлээн авна.
  

Дараахь холбоосоор орж, итгэмжлэлийн маягтыг хэвлэн авч тод хар өнгийн балаар итгэмжлэлээ гаргацтай бичнэ. Хэрхэн бичих загварыг харна уу.

 Ерөнхий итгэмжлэл

маягт татаж авах

 Орон сууц захиран зарцуулах

маягт татаж авах

 Үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах

маягт татаж авах

 Шүүхэд төлөөлүүлэх, Хариуцагчийг төлөөлөх, Нэхэмжлэгчийг төлөөлөх

маягт татаж авах

 Хадгаламж захиран зарцуулах

маягт татаж авах

 Тэтгэвэрийн итгэмжлэл

маягт татаж авах

 Хүүхэд хилээр авч явах зөвшөөрөл

маягт татаж авах

 Хүүхэд хилээр авч явах итгэмжлэл /Англи хэлээр/

маягт татаж авах

Өвлөх эрхээс татгалзах тухай хүсэлт гаргах/ 3 сарын дотор, Иргэний хуулийн 528.1/

Өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах/ Иргэний хуулийн 528.2/

Өвлөх эрхээс татгалзах тухай хүсэлт гаргах/Иргэний хуулийн 528.5/

Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах /Иргэний хуулийн 531.1/

маягт татах

маягт татах

маягт татах

маягт татах

2. Иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, /Хэрэв хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигчдийн иргэний үнэмлэхний хуулбар/

3. Үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,

4. Үйлчилгээний хураамж /үзэх/

/Та төлбөрөө Элчин сайдын яамны INTERAC E-Transfer хаяг болох consul.mongolia@rogers.com -руу шилжүүлнэ үү. Анхааралд: Та өөрийн бүтэн нэр болон гар утасны дугаараа INTERAC E-Transfer “message” хэсэг дээр заавал бичиж ирүүлэх шаардлагатай/
Дээрх баримт, бичгүүдийг бүрдүүлж Элчин сайдын яаманд өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ үү.