Баримт бичгийн хуулбар баталгаажуулах

Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний баталгаат орчуулга хийнэ. Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

- Орчуулга хийлгэх баримт бичгийн эх хувь, 
- Үйлчилгээ авахаар хандсан иргэний гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх, 
- Үйлчилгээний хураамж /үзэх/

Жич: Хэрэв өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд дээрх баримт бичгийг бүрдүүлэн шуудангаар ирүүлэх бөгөөд баталгаат орчуулгаа буцаан авах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.