Гадаад паспорт

Канад Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болох, түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой  тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр авна.

Гадаад паспорт шинээр авахын тулд дараахь бичиг баримтыг бvрдvvлж, ЭСЯ-д шуудангаар илгээх, эсхүл өөрийн биеэр авчирна:

1. Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдлийг монгол хэлээр бичих бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн  хаягийг заавал тодорхой бичсэн байна),

2. “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах, - Маягт татаж авах

3. Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт,

4. Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгvй болсон тохиолдолд цаашид ашиглах боломжгvй болсон паспортын сунгалттай хуудасны хуулбар,

5. 16-аас дээш насны иргэдийн хувьд иргэний цахим vнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн аль нэгний гадаад паспорт, эсхүл иргэний цахим үнэмлэхний хуулбар,

6. Дөрвөн хувь өнгөт зураг /зураг нь 3.5 x 4.5 см хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой/,

7. Паспортын vнэ /үзэх/

8. Хүсэлт гаргагч нь ЭСЯ-нд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол эдгээр бичиг баримтаа баталгаат шуудангаар илгээнэ,

9. Шинээр ирсэн паспортыг буцаан явуулах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч бичиг баримтын хамт илгээнэ. 

Анхаарах зүйлс: 

1. Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.

2. Хуучин паспорт алга болсон тохиолдолд шинэ паспорт дээр Канад Улсын виз шилжин тавигдахгүй бөгөөд паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тухайн зөрчил хэвээр үлддэг болохыг анхаарах нь зүйтэй. Алдагдсан болон гэмтсэн паспорт олон улсад хүчингүй болж зарлагдах тул дахин ашиглах боломжгүй.

3. Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг. Мэдүүлэгтээ Канад Улсад болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг бичих нь зүйтэй. Паспорт захиалсны дараагаар оршин суугаа хаягаа өөрчлөх бол ЭСЯ-нд мэдэгдэх хэрэгтэй.

4. Шинээр паспорт авахад 3 сар хүртэл хугацаа шаардагдана.

Иргэд шинэ паспорт захиалж паспортоо 3 сараас дээш хүртэлх удаан хугацаагаар хүлээх тохиолдол гарч байгаа нь дараахь шалтгаантай:

1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулая.

2. Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.