COVID 19 / Урьдчилан сэргийлэх

Хувийн ариун цэврийг сахихад хариуцлагатай, онцгой анхаарч, Канадын эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг хүсье!

• Гараа савантай усаар дор хаяж 20 секунд угаах;
• Бохир гараараа нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийх;
• Өвчтэй хүмүүстэй ойрхон байхаас зайлсхийх;
• Ханиалгах эсвэл найтаахдаа ам хамраа дарах;
• Олон нийтийн газраар зорчихгүй байх, явах шаардлагатай тохиолдолд амны хаалт зүүх;
• Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
• Зэрлэг амьтнаас хол байх.

Хэрэв COVID-19 шинж тэмдэг илэрвэл гэртээ байх, бусдаас өөрийгөө тусгаарлах шаардлагатай.