COVID 19 / Шинжилгээ, оношлогоо

Шинэ короновирус (COVID19)-ийн  оношлуурын хүртээмж хязгаарлагдмал байгаагаас хүссэн хүн болгоныг оношлох боломжгүй байна. Онтарио, Алберта, Бритиш Колумб зэрэг мужийн олон нийтийн эрүүл мэндийн байгууллагууд COVID19 -ийн хөнгөн шинж тэмдэг бүхий хүмүүсийг өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна.

Хэрэв танд шинэ коронавирусын шинж тэмдэг илэрсэн эсхүл коронавирусын халдвар авсан хүнтэй ойрын хавьталд байсан бол өөрийгөө тусгаарлан дор дурдсан асуулгад хариулан шинжилгээ өгөх шаардлагатай эсэхээ өөрөө үнэлж тодорхойлохыг Канадын холбооны болон мужийн эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.

Хэрэв амьсгалахад хүндрэлтэй байгаа эсхүл өөр бусад ноцтой шинж тэмдэг илэрсэн бол нэн даруй 911- д хандана уу.

Хэрэв таны бие суларч,  дор дурдсан шинж тэмдэг илэрсэн бол:

- Халуурах, ханиаж эхлэх эсхүл амьсгалахад хүндрэлтэй байх (эдгээр шинж тэмдэг хавсран илэрч болно);

- Булчин, толгой болон хоолой өвдөх, сульдаж ядрах, хамраас нус гарах, эсхүл гүйлгэх ( бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг тодорхой бус байж болно. Тухайлбал: хоолондоо муудах, сульдах) мөн

- Сүүлийн 14 хоногт Канад Улсаас гадна зорчсон бол;

- Танай гэр бүлийн гишүүн болон хамт ажилладаг хүн гэх мэт тантай ойр байдаг хэн нэгэн короновирусын халдвартай нь тогтоогдсон бол;

- Амьсгалын замын өвчний шинж тэмдэг (халуурах, ханиах, хүндрэлтэй амьсгалах) бүхий Канад Улсаас гадна зорчсон хүнтэй ойрын хавьталд орсон бол

Өрхийн эмчдээ эсхүл хаана байгаагаас үл хамааран 866-797-0000 утсаар холбогдон короновирусын шинж тэмдэг илэрч буйгаа мэдэгдэнэ үү. Мэргэжлийн эмч, сувилагч нар COVID19-ийн шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоож, зөвлөгөө өгөх болно.

Хэрэв танд дээрх шинж тэмдэг илрээгүй бол Та коронавирусын халдвар авсан байх магадлал бага боловч 14 хоногийн турш өөрийгөө хянан шинээр ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандан COVID19-ийн шинжилгээ, оношлогоо хийлгэх хүсэлт тавина уу.

Канадын засгийн газрын албан ёсны цахим хуудас:
https://www.canada.ca/en/public-health/services/diseases/coronavirus-disease-covid-19.html