COVID 19 / Эмнэлгийн тусламж

Канад Улсын хэмжээнд Ковид-19 вирусын халдварыг гэр бүлийн эмч болон бусад энгийн эмнэлэгт илрүүлэх, эмчлэх үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд дараах зааврын дагуу зөвлөгөө, тусламж үйлчилгээ авна уу.

 

Муж

Эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө, Холбогдох утасны дугаар

1.

Алберта

Дараах линкээр орж өөрийн эрүүл мэндийг үнэлнэ үү.
https://myhealth.alberta.ca/Journey/COVID-19/Pages/COVID-Self-Assessment.aspx
Энэхүү үнэлгээгээр шинж тэмдэг ковид-19-ын шинж тэмдэг мөн эсэхийг үнэлэх бөгөөд хэрвээ магадлал өндөр байвал 811 утас руу залган ковид-19-ын тестэд хамрагдана.

2.

Бритиш Колумбиа

Дараах линкээр орж өөрийн эрүүл мэндийг үнэлнэ үү.
https://covid19.thrive.health
Хэрвээ асуулт байвал 811 руу залгаж зөвлөгөө авна.
Хэрвээ амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл 911 руу залгаж яаралтай тусламж авах шаардлагатайг анхаарна уу.

3.

Манитоба

Ковид-19 вирусын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 204-788-8200 эсвэл 1-888-315-9257(үнэгүй залгах дугаар) руу залгаж зөвлөгөө авна уу.
Хэрвээ яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд 911 залгана уу.

4.

Нью Брунсвик

Ковид-19 вирусын цар тахлын халдвар авсан гэж үзэж байвал 811 дугаарт холбогдож зөвлөгөө авна уу.
Ковид-19 вирусын талаар мэдээлэл авахыг хүсвэл 1-833-784-4397 дугаарт залгана уу.

5.

Ньюфаундланд энд Лаврадор

Ковид-19-ын халдвартай холбоотой асуух зүйл байвал COVID19info@gov.nl.ca руу емайл бичнэ үү.
Хэрвээ амьсгалахад хүндрэлтэй байвал яаралтай 811 руу залгана уу.

6.

Нова Скошиа

Эхлээд дараах линкээр орж өөрийгөө үнэлнэ үү.
COVID-19 online self-assessment.
Хэрвээ ковид-19 халдварын тест өгөх шаардлагатай тохиолдолд 811 руу залгаж зааврыг дагана уу.

7.

Онтарио

Ковид-19-ын халдварын талаар 1-866-797-0000
Утсаар зөвлөгөө авна уу. Хэрвээ яаралтай тусламж хэрэгтэй бол 911 залгана уу.

8.

Принц Эдуард айланд

Хэрвээ өөрийгөө ковид-19-ын халдвар авсан гэж сэжиглэж байгаа бол, 38 хэмээс дээш халуунтай байгаа бол, 14 хоногийн дотор гадаад улсад зорчсон бол 811 дугаарт залгаж зөвлөгөө зааврыг дагана уу.

9.

Саскатчеван

Дараах линкээр орж өөрийн эрүүл мэндийг үнэлнэ үү.
https://www.saskatchewan.ca/government/health-care-administration-and-provider-resources/treatment-procedures-and-guidelines/emerging-public-health-issues/2019-novel-coronavirus/covid-19-self-assessment