COVID 19 / Зорчих нөхцөл

Шинэ коронавируст (COVID-19) халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын 3 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс-БНСУ, Монгол Улс- Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 3 дугаар сарын 28 хүртэл, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт бүх нислэгийг 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна.

Канад Улсын Засгийн газраас гадаад улсын иргэдийг хүлээн авахаа түр зогсоосон. (Дипломатууд, байнга оршин суух эрхтэй хүмүүс, нисэх багийн бүрэлдэхүүн, канадын иргэдийн гэр бүл энэ хязгаарлалтад хамаарахгүй). Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг иргэншил үл хамааран нэвтрүүлэхгүй. Олон улсын иргэний нислэгийг зөвхөн Торонто хотын Pearson International, Монтреал хотын Montreal Trudeau, Ванкувер хотын Vancouver International, Калгари хотын Calgary International гэсэн 4 нисэх буудал хүлээн авна. Канад, АНУ-ын хилээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна.