COVID 19 / Дамжин зорчих нөхцөл

БНХАУ
-2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хилийн чанадаас Бээжин хотод ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчийг өөрийнх нь зардлаар төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг Бээжин хотын захиргаанаас гаргасан.

-2020 оны 3 дугаар сарын 13-наас эхлэн Эрээн боомтоор нэвтрэн ирсэн хятадын иргэн болон гадаадын иргэдийг 14 хоног тусгаарлаж эхэлсэн.

-Хятадын хилээр зорчсон (Хятад улсад нэвтэрсэн хилийн тамга даруулсан) бол тусгаарлах журам заавал үйлчлэх бөгөөд тусгаарлах зардлыг иргэн өөрөө хариуцна. Иргэн эрүүл мэндийн байдлаа үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээх бөгөөд өвчний байдлаа нуун дарагдуулах, буруу мэдүүлэг, мэдээлэл өгөх, бусдад халдвар тараавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

-Шанхай хотын хувьд БНСУ, Япон, Иран, Итали, Франц, Испани, Герман, АНУ, Их Британи, Швейцар, Швед, Бельги, Дани, Австри зэрэг улсаас ирсэн гадаадын иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Хонконгийн ЗЗОБ, Тяньжинь, Наньжин, Күньмин, Үхань хотууд, Сычуань мужийн Чөндү хот, Гуандун мужийн бүх хотод зорчих гадаадын иргэнийг 14 хоног тусгаарлах ажээ.

ОХУ   
-ОХУ гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагаас 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цаг хүртэл хугацаагаар ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.  (ОХУ-д суугаа гадаад улсын Дипломат болон консулын төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын бусад албан ёсны төлөөлөгчийн газрын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд, дипломат, албан визтэй зорчигчид, ар гэрийн гачигдалтай буюу гэр бүлийн гишүүн, төрөл садан нь нас барсантай холбогдуулан олгосон энгийн визтэй иргэд,ОХУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд, агаарын хилийн боомтоор дамжин өнгөрч буй гадаад улсын иргэдэд энэ нөхцөл)