COVID 19 / Иргэдийн анхааралд

Канад Улсад байх визийн зөвшөөрөгдсөн хугацаа нь дуусгавар болж, олон улсын нисэх буудал, хилийн боомтын хязгаарлалтын улмаас эх орондоо буцах боломжгүй иргэд Канад Улсын Шилжилт хөдөлгөөн, дүрвэгсэд, иргэншлийн яаманд яаралтай хандаж визийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргахыг зөвлөж байна. Энэ асуудлаар Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Канад Улсын Шилжилт хөдөлгөөн, дүрвэгсэд, иргэншлийн яаманд хүсэлт тавьсан байгаа.

Та өөрийн оршин суугаа газрынхаа эрх бүхий байгууллагад хандаад, тухайн байгууллага нь шаардлагатай гэвэл ЭСЯ-наас дэмжлэг хүссэн төлөөний ноот илгээнэ. Энэ тохиолдолд та өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны емэйлээр ирүүлнэ үү.

Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосонтой холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэж, эхний ээлжинд БНСУ, ХБНГУ, БНСУ, Япон Улс, БНТУ-аас иргэдийг татан авсан

Улсын онцгой комиссын 03.17 өдрийн XII хуралдаанаар Монгол Улсын иргэдийг үргэлжлүүлэн татан авчрах асуудлыг судлахаар шийдвэрлэсэн. Монгол иргэдийн өргөдлийг Канад Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны  ottawa@mfa.gov.mn эсвэл consul.mongolia@rogers.com хаягаар, шуурхай утас: 343 998 8806 эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар хүлээн авна.