Элчин сайдын яамны 2020 оны зорилтМонгол Улс Канад Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоож, Монгол Улс ЭСЯ-аа Оттава хотноо 2001 онд, Канад Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотноо 2008 онд тус бүр нээсэн. Энэ үеэс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, ялангуяа сүүлийн жилүүдэд эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, уул уурхайн салбарт эрчимжиж байна.
- Канад Улсад урт болон богино хугацаагаар оршин сууж буй, дамжин өнгөрч буй Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн хүрээнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх,
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үйлст Та бүхний оролцоо, санал санаачлага нэн чухал гэдгийг тэмдэглэхийн сацуу манай Элчин сайдын яамны үүд хаалга Та бүхний өмнө үргэлж нээлттэй байгаа гэдгийг тэмдэглэе. Элчин сайдын яам нь иргэд Та бүхэндээ үзүүлэх үйлчилгээгээ улам түргэн шуурхай болгох, мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор өөрийн цахим хуудсыг шинэчлэн аль болох дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсандаа багтаан ажиллахыг зорьж байна. |