Канад Улсын хэмжээнд Ковид-19 вирусын халдварыг гэр бүлийн эмч болон бусад энгийн эмнэлэгт илрүүлэх, эмчлэх үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд дараах зааврын дагуу зөвлөгөө, тусламж үйлчилгээ авна уу.
|
Муж |
Эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө, Холбогдох утасны дугаар |
1. |
Алберта |
Дараах линкээр орж өөрийн эрүүл мэндийг үнэлнэ үү.
https://myhealth.alberta.ca/Journey/COVID-19/Pages/COVID-Self-Assessment.aspx
Энэхүү үнэлгээгээр шинж тэмдэг ковид-19-ын шинж тэмдэг мөн эсэхийг үнэлэх бөгөөд хэрвээ магадлал өндөр байвал 811 утас руу залган ковид-19-ын тестэд хамрагдана. |
2. |
Бритиш Колумбиа |
Дараах линкээр орж өөрийн эрүүл мэндийг үнэлнэ үү.
https://covid19.thrive.health
Хэрвээ асуулт байвал 811 руу залгаж зөвлөгөө авна.
Хэрвээ амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл 911 руу залгаж яаралтай тусламж авах шаардлагатайг анхаарна уу. |
3. |
Манитоба |
Ковид-19 вирусын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 204-788-8200 эсвэл 1-888-315-9257(үнэгүй залгах дугаар) руу залгаж зөвлөгөө авна уу.
Хэрвээ яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд 911 залгана уу. |
4. |
Нью Брунсвик |
Ковид-19 вирусын цар тахлын халдвар авсан гэж үзэж байвал 811 дугаарт холбогдож зөвлөгөө авна уу.
Ковид-19 вирусын талаар мэдээлэл авахыг хүсвэл 1-833-784-4397 дугаарт залгана уу. |
5. |
Ньюфаундланд энд Лаврадор |
Ковид-19-ын халдвартай холбоотой асуух зүйл байвал COVID19info@gov.nl.ca руу емайл бичнэ үү.
Хэрвээ амьсгалахад хүндрэлтэй байвал яаралтай 811 руу залгана уу. |
6. |
Нова Скошиа |
Эхлээд дараах линкээр орж өөрийгөө үнэлнэ үү.
COVID-19 online self-assessment.
Хэрвээ ковид-19 халдварын тест өгөх шаардлагатай тохиолдолд 811 руу залгаж зааврыг дагана уу. |
7. |
Онтарио |
Ковид-19-ын халдварын талаар 1-866-797-0000
Утсаар зөвлөгөө авна уу. Хэрвээ яаралтай тусламж хэрэгтэй бол 911 залгана уу. |
8. |
Принц Эдуард айланд |
Хэрвээ өөрийгөө ковид-19-ын халдвар авсан гэж сэжиглэж байгаа бол, 38 хэмээс дээш халуунтай байгаа бол, 14 хоногийн дотор гадаад улсад зорчсон бол 811 дугаарт залгаж зөвлөгөө зааврыг дагана уу. |
9. |
Саскатчеван |
Дараах линкээр орж өөрийн эрүүл мэндийг үнэлнэ үү.
https://www.saskatchewan.ca/government/health-care-administration-and-provider-resources/treatment-procedures-and-guidelines/emerging-public-health-issues/2019-novel-coronavirus/covid-19-self-assessment |