ЭЛЧИН САЙДЫН ТУХАЙ

2023-11-11


                                                                                             

ЭРДЭНЭЦОГТЫН САРАНТОГОС

Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Элчин сайд Э.Сарантогос 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Канад Улсын Амбан захирагч Мэри Саймонд итгэмжлэх жуух бичгээ барьсан.

Тэрбээр 1997 онд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд элсэн орж ажлын гараагаа эхэлснээс хойш 26 жилийн турш дипломат алба хашиж байна.  Энэ хугацаанд Азийн газар, Бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, гуравдугаар нарийн бичгийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. Мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд 2004-2007, 2012-2016 онуудад томилогдож гуравдугаар нарийн бичгийн дарга, эдийн засгийн зөвлөх, элчин зөвлөхийн албан тушаал хашсан.

Э.Сарантогос нь 2016 оноос ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын, 2017 оноос Ази, Номхон далайн орнуудын газрын захирлын албыг хашиж байгаад Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайдаар томилогдон ажилласан.

Э.Сарантогос нь япон хэлээр илтгэл тавих тэмцээний тэргүүн байрын шагналыг хоёр удаа Япон Улсын Гадаад хэргийн сайдаас хүртсэн. 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан.

Япон, англи, орос хэл эзэмшсэн бөгөөд чөлөөт цагаараа ном унших, хөгжим сонсох дуртай. Нөхөр Т.Цэрэнбадрал, хүү Ц.Билгүүн, охин Ц.Хулангийн хамт амьдардаг.