Төрсний бүртгэл

2022-10-18


Монгол Улсын “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 6.1 зүйлд заасны дагуу Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох бичиг баримт бүрдүүлж, ЭСЯ-нд төрсний бүртгэлд бүртгүүлнэ. Шинээр төрсөн хүүхдийг хуульд заасан 30 хоног дотор бүртгүүлээгүй тохиолдолд хугацаа хоцорсон бүртгэл гэж үзэх бөгөөд “Төрсний бүртгэлгүй гэсэн лавлагааг УБЕГ-аас авсны дараа бүртгэнэ.         

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаад улсын иргэн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.

Бүрдүүлэх материал:  
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд, гаргацтай бөглөх,
2. Төрсний гэрчилгээ авах дараах өргөдлийн маягтуудаас эцэг, эх тохирох маягтыг бөглөнө (Өргөдөлд эцэг, эх хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Канад Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна).
-Төрсний гэрчилгээ авах                                                                                                                                               Маягт татах,
-Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн                                                                                           Маягт татах,
-Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эхийн өргөдлийн      Маягт татах,
-Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эцгийн өргөдлийн    Маягт татах,

-Хүүхдийг эхээр нь овоглоход  гаргах өргөдлийн                                                                                                    Маягт татах

3. Гадаад эцэг/эхийн өргөдөл,
(өргөдлийг гадаад хэлнээс монгол хэл руу орчуулж, орчуулгыг нотариатаар баталгаажуулна, нэмэлт хураамж төлнө)
4. Эцэг, эхийн иргэний хүчинтэй цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/,
*Гадаад паспорт, хуучин хүчингүй иргэний үнэмлэхээр үйлчлэх боломжгүй. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй иргэд ЭСЯ-нд өөрийн биеэр ирж шинэчилсэн бүртгэлд хамрагдана. 

5. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол энэ нь Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэлд ордоггүй тул тус ЭСЯ-нд гэрлэлтээ бүртгүүлж болно. Гэрлэлтийг бүртгэхэд хосууд заавал биеэр ирнэ)
6. Хүүхэд Канад Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (эмнэлэгийн бичиг, өрхийн эмчийн тодорхойлт, вакцины бичиг г.м.) Тухайн бичигт хүүхдийн төрсөн огноо, хүйс, төрөх үеийн жин, урт, төрүүлсэн эхийн нэр заавал байна.
7. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгосны хураамж 35 КАД
(үйлчилгээний хураамж 15 КАД, эмнэлэгийн бичгийг орчуулах 10 КАД, эмнэлэгийн бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах 10 КАД)

Анхаарах: 

Эцэг эхийн аль нэг нь гадаад улсын иргэн бол хүүхэд төрснөөс хойш 20 хоногийн дотор хүүхэд төрснийг бүртгүүлэх, төрсний гэрчилгээ авах бичиг баримтаа бүрдүүлэн ЭСЯ-нд ирүүлэх шаардлагатай. /УБЕГ-аас гадаад эцэг/эхэд бүртгэлийн дугаар авч, хүүхдийн төрсний бүртгэл хийнэ/

Эцэг эх хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахдаа дээрхи бичиг баримтыг бүрдүүлэн заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай. (Төрсний бүртгэлийн ХААТР-11 маягтад гарын үсэг зурна)

ЭСЯ хүүхдийг төрсний бүртгэлийг УБЕГ-ын бүртгэлийн системд оруулж, хүүхдийг бүртгүүлсэн эцэг эхийн нэг нь бүртгэлийн ХААТР-11 маягтанд гарын үсэг зурсны дараа УБЕГ-ын хяналтын байцаагч бүртгэлийг хянаж, баталгаажуулснаар төрсний бүртгэл албан ёсоор баталгаажиж, төрсний гэрчилгээ бичигдэнэ.

Эцэг эх өөрийн биеэр ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол бичиг баримтаа шуудангаар илгээх ба ХААТР-11 маягт, төрсний гэрчилгээг буцааж хүлээн авах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) хоёр ширхэг дугтуйг урьдчилан худалдан авч бичиг баримтын хамт илгээнэ.

ЭСЯ бүрэн гүйцэт бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээн авч, хүүхдийн төрсний бүртгэлийг хийхийг анхаарна уу.