НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Элчин сайд Э.Сарантогос Канадын улс төр, нийгмийн зүтгэлтэн, парламентын Сенатын танхимын гишүүн асан Виктор О-г 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв. Уг арга хэмжээнд Индонез, Филиппин, Вьетнам, Казахстан Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд нар мөн уригдан оролцов.
Канад Улсын Сенатаас гадаад улс орнууд, түүний дотор Азийн орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд ноён Виктор О олон арван жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Элчин сайд Э.Сарантогос дурдаад Оттава хотноо суугаа Азийн орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд үүнд талархалтай ханддагийг тэмдэглэв.
Арга хэмжээнд оролцсон Элчин сайд нар Виктор О гуайд сайн сайхныг ерөөж, цаашид үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар ярилцав.
