“ХИЛЛ ТАЙМЗ” СОНИНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЭСЯ-НД ЗОЧЛОВ
“Хилл Таймз” сонины редактор Кристина Лидлэй, улс төрийн тоймч Нил Мосс нар 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-нд зочлов.
Элчин сайд Э.Сарантогос “Хилл Таймз” сонины төлөөлөгчдөд Монгол орны тухай мэдээлэл өгч, талууд Монгол, Канадын харилцаа, Канадын улс төр, эдийн засгийн талаар ярилцлаа.
Энэ уулзалтад Малайз Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд, Оттава дахь ДТГ-ын Эмэгтэй тэргүүн нарын бүлгийн дарга др. Шазелина Абидин мөн уригдаж оролцов.
“Хилл Таймз” сонин нь Канадын улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, гадаад бодлого зэрэг өргөн хүрээтэй мэдээ, мэдээлэл нийтэлдэг Холбооны улсын хэмжээнд нэр хүнд бүхий сонин билээ.