images

БНСУ-ААС КАНАД УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЛИМ КИ-МО МОНГОЛ УЛСЫН ЭСЯ-НД ЗОЧЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-04-30

110

🔹Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лим Ки-Мог ЭСЯ-нд хүлээн авч, нөхөрсөг уулзалт хийв.

🔹Талууд Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Канад Улсад суугаа Ази, Номхон далайн орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн хүрээнд хамтран ажиллах, Канад Улстай иргэд хоорондын найрамдал, хэлхээ холбоог бэхжүүлэх зэрэг сэдвээр ярилцав.

🔹Элчин сайд Лим Ки-Мо нь Бразил, Аргентин улсуудад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай дипломатч ажээ.