Буцах үнэмлэх

2022-10-19


Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ

Канад Улсад зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн үндэсний гадаад паспортоо гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, хугацаа нь дууссан зэрэг эх орондоо яаралтай буцах шалтгааны улмаас үндэсний гадаад паспорт шинээр захиалж авах боломжгүй тохиолдолд Travel document буюу буцах үнэмлэх авна. ЭСЯ буцах үнэмлэхийг 6-12 сарын хүчинтэйгээр олгоно.

Бүрдүүлэх материал:

1. Буцах үнэмлэх олгохыг хүссэн ЭСЯ-ын нэр дээр гаргасан өргөдөл,

-Өргөдлийн маягт /татах/

-Буцах үнэмлэх мэдүүлэх маягт /татах/ 

2. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт/,

3. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа,

4. 3.5х4.5 см-ийн хэмжээний цээж зураг хоёр хувь,

5. Буцах үнэмлэхийн хураамж 20 КАД

Консулын үйлчилгээний хураамжийг ЭСЯ-ны данс руу [email protected] хаягаар INTERAC e-Transfer хийнэ. Message хэсэг дээр өөрийн овог, нэр, гар утас, ямар үйлчилгээний төлбөр төлж байгаагаа бичнэ.

Дээрх материалыг бүрдүүлж ЭСЯ-т өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар ирүүлнэ. Буцах үнэмлэхийг буцааж хүлээн авах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч бичиг баримтын хамт илгээнэ.
 

Тайлбар:  Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу. Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн дамжин өнгөрөхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.