Гэрлэлтийн бүртгэл
2022-10-18
Канад Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг татаж авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, Мэдүүлэг татаж авах
2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар хосууд ЭСЯ-нд хандаж тус тусдаа өргөдөл гаргана. (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн Канад Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна. Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын дагуу англи хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана, Гэрлэлтээ бүртгүүлэх өргөдөл татаж авах
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/,
4. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг /ДОХ, сүрье, сэтгэцийн өвчин гэх мэт/, (Эрүүл мэндийн тодорхойлолтыг гадаад хэлнээс монгол хэл руу орчуулж, орчуулгыг нотариатаар баталгаажуулна, нэмэлт хураамж төлнө)
5. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай.
6. Гэрлэлтийг бүртгэж, гэрчилгээ олгосны хураамж 15 КАД
Консулын үйлчилгээний хураамжийг ЭСЯ-ны данс руу [email protected] хаягаар INTERAC e-Transfer хийнэ. Message хэсэг дээр өөрийн овог, нэр, гар утас, ямар үйлчилгээний төлбөр төлж байгаагаа бичнэ.
Жич: ЭСЯ гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 2-3 сарын дотор баталгаажна.