Нас барсны бүртгэл

2022-10-18


ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас  барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

Иргэний нас барсныг нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг, эсхүл Монгол Улсын болон гадаад улсын иргэн нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж бүртгүүлнэ.

1. Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барсан гэрчилгээ, нас барагчийг оршуулсан тухай гэрчилгээ; иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр; нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт,

2. Нас барсан иргэний төрсний гэрчилгээ,

3. Нас барсан иргэний цахим үнэмлэхний эсхүл гадаад паспортын хуулбар,

4. Нас барсны бүртгэл хийж, үнэмлэх олгосны хураамж 15 КАД

Консулын үйлчилгээний хураамжийг ЭСЯ-ны данс руу [email protected] хаягаар INTERAC e-Transfer хийнэ. Message хэсэг дээр өөрийн овог, нэр, гар утас, ямар үйлчилгээний төлбөр төлж байгаагаа бичнэ.

Нас барсны гэрчилгээг нас барагчийг бүртгүүлсэн этгээдэд нэг удаа олгоно.