Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ

2022-10-18


НЭГ. Итгэмжлэл хийлгэх

1. Цахим хэлбэрээр үйлдэх, хянуулах итгэмжлэл

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулж байна. Иргэн Та https://consul.notary.mn/login цахим системд бүртгүүлэн нэвтрэн орж, итгэмжлэлээ боловсруулж, тус Элчин сайдын яамаар хянуулсны дараа итгэмжлэлдээ гарын үсэг зуран баталгаажуулж, ЭСЯ-нд хүргүүлнэ.

Зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.
ЗААВАР ЭНД ДАРНА УУ

Дипломат төлөөлөгчийн газруудад нэвтрүүлж буй уг цахим нотариатын системийн хөгжүүлэлт хийгдсээр байгаа бөгөөд одоогоор туршилтын шатандаа явж байна. 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус ЭСЯ уламжлалт хэлбэрээр үйлдсэн итгэмжлэл бус зөвхөн уг системээр үйлдэгдсэн итгэмжлэлийг хүлээн авахыг анхаарна уу.

Итгэмжлэлийн цахим систем ашиглахтай холбоотой асууж, лавлах зүйлээ тус ЭСЯ-ны утсаар тодруулах боломжтой. 

Хураамж 15 КАД

Консулын үйлчилгээний хураамжийг ЭСЯ-ны данс руу [email protected] хаягаар INTERAC e-Transfer хийнэ. Message хэсэг дээр өөрийн овог, нэр, гар утас, ямар үйлчилгээний төлбөр төлж байгаагаа бичнэ.

ИТГЭМЖЛЭЛ ИЛГЭЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

Итгэмжлэгчийн иргэний үнэмлэх /ар, өвөр/ эсхүл Монгол Улсын гадаад паспортын хуулбар, итгэмжлэгдэгчийн  иргэний үнэмлэх /ар, өвөр/-ий хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт);       

Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Бусад бичиг баримтын хуулбар.

 Нэмэлт шаардлага, тайлбар:

-Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.                                             
-Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 сараас 3 хүртэлх жил байж болно.                            
-Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.                  
-Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.           

2. Цаасан хэлбэрээр үйлдэх хүсэлт (Хүүхэд хилээр авч явах итгэмжлэл)

Хүүхэд хилээр авч явах итгэмжлэл /Англи хэлээр/        Маягт татах

Хураамж 10 КАД      

ХОЁР. Баримт бичгийн хуулбар баталгаажуулах 

ЭСЯ зөвхөн иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээE-Mongolia нэгдсэн платформоос авсан лавлагааны баталгаат орчуулга хийнэ. 

Дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

-Орчуулга хийлгэх баримт бичгийн эх хувь,                       
-Үйлчилгээ авахаар хандсан иргэний гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх, өргөдөл
-Үйлчилгээний хураамж 10 КАД

Жич: Өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд бичиг баримтаа ЭСЯ руу шуудангаар илгээнэ. Мөн бичиг баримтаа буцааж авах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч бичиг баримтын хамт илгээнэ.