Боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа
2023-04-13
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАРИЛЦАА
- Өнөөдөр Канад Улсын их, дээд сургуульд 500 гаруй монгол оюутан санхүү, эдийн засаг, уул уурхай, иргэний нисэх, инженер, хөдөө аж ахуй, улс төрийн шинжлэх ухаан зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын түвшинд суралцаж байна.
- Эдгээр оюутны дийлэнх нь хувийн зардлаар суралцдаг бол сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт “Илгээлт-2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт магистрын хөтөлбөр, боловсролын зээлийн сангийн шугамаар Канад Улсад суралцах оюутны тоо нэмэгдэж байна. Улсын шугамаар ирсэн оюутнууд ихэвчлэн Бритиш Колумбийн Их сургууль, Торонтогийн Их сургууль, МакГиллын Их сургуульд суралцаж байна.
- Олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд манай 16 их, дээд сургууль Ази, Номхон далайн оюутан солилцооны хөтөлбөр (UMAP)-т элссэн. Уг хөтөлбөрийн дагуу Канадын 33 их сургуультай урт, богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Мөн Ази, Номхон далайн олон улсын боловсролын нийгэмлэгийн бага хурал (APAIE)-д МУИС болон БШУЯ үнэ төлбөргүй оролцох тохиролцоо байгуулсан.
- Монгол, Канадын их сургуулиуд хооронд шууд харилцаа холбоо тогтоон ажиллаж байна. Жишээлбэл:
- Монгол Улсын Санхүү, эдийн засгийн их сургууль ба Канадын Дальхаузийн Их сургуулийн хооронд “2+2” хөтөлбөр хэрэгжүүлж байна;
- Нийслэлийн боловсролын газар ба Бритиш Колумб мужийн олон улсын боловсролын зөвлөл хооронд хамтран ажиллах санамж бичиг 2021 онд байгуулсан;
- Монгол Улсын БШУЯ болон Канад Улсын Бритиш Колумбийн Их сургууль хооронд хамтран ажиллах тухай мэдэгдэлд хоёр тал 2022 онд гарын үсэг зурсан;
- Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн Технологийн сургууль болон ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль Режайнагийн Их сургуультай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг болон Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр 2022 онд байгуулсан.
- Мөн батлан хамгаалах, төрийн албаны болон дипломат албаны чиглэлээр боловсролын салбарын хамтын ажиллагааны төбөл, хөтөлбөр, сургалт хийгдсэн.
- Мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр Канадын мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулиудын “Colleges and Institutes Canada” (CiCAN) байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэн, уг байгууллагын Дэд ерөнхийлөгч Монголд ажиллаж, Элчин сайд Э.Сарантогос Калгари хотноо 2024 оны 4 дүгээр сард болсон тус байгууллагын бага хуралд оролцон “Канад Улс ба Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хоорондын түншлэл” сэдэвт форумд илтгэл тавьсан.
- Улаанбаатарын Канад сургууль Нью Брансвик мужийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж байна (Монгол, Канадын дунд сургуулийн дипломтой төгсөх боломжтой).
СОЁЛЫН ХАРИЛЦАА, СУРТАЛЧИЛГАА
Тус ЭСЯ “Монгол үндэстний үнэлэмж”, “Дэлхийн монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний урлаг, соёл, уламжлал, ёс заншлыг Канад Улсад төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, оролцох замаар таниулан сурталчилж, Монгол Улсад аялах жилийн болон “GoMongolia” брэндийнсурталчилгаа хийж, Канад Улсын хэвлэл мэдээллээр Монголыг сурталчилсан нийтлэл хэвлүүлж байна.
Хоёр улсын соёлын харилцаанд болсон томоохон үйл явдлаас дурдвал:
- 2003 онд Морин хуурын чуулга Канадын 8 хотоор аялан тоглосон.
- 2026 онд Монголын гэрэл зургийн үзэсгэлэнг Монреаль хотод зохион байгуулсан.
- 2017 онд “Мөнх хөх тэнгэрийн орон” урлагийн үзэсгэлэн Оттава хотод гарсан.
- 2017 онд Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг Оттава, Торонто, Монреаль, Ванкувер хотуудад тоглолт хийсэн.
- 2019, 2021 онд “The HU” хамтлаг оны Торонто, Монреаль, Квэбэк, Калгари, Эдмонтон, Ванкувер хотод аялан тоглолт хийсэн.
- 2023 онд ЭСЯ Монреаль хот дахь Дорно дахины их наадамд Монгол-Канадын нийгэмлэгтэй хамтран оролцсон.
- 2023 онд Монгол, Канадын дипломат харилцааны 50 жилийн ойн хүлээн авалтад монгол үндэсний урлагийн тоглолт болсон.
- 2023 онд Харилцааны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдсэн.
- 2023-2024 Монголын уран сайхны “Баавгай болохсон” кино Калгари, Ванкувер, Оттава, Монреалийн олон улсын кино наадамд оролцсон.
ИРГЭД ХООРОНДЫН ХАРИЛЦАА
Иргэд харилцан зорчиж буй тухай:
Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. (2013.06.04)
Канад Улсын иргэд бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл визгүй зорчино. (2014.01.01)
Иргэдийн тухай мэдээлэл:
Канад Улсад 2300 гаруй Монгол иргэд оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр иргэд Канадад оршин суух хууль ёсны зөвшөөрөлтэй. Ванкүвэр, Торонто, Монтреал, Саскатүүн хотод Монголчуудын холбоо үйл ажиллагаа явуулдаг.